Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн ‘’Хөшөөтийн-Ам’’ гэдэг газар 41 настай иргэн П мөсөн дээгүүр явж байгаад “Ширээ”-гийн голын мөс цөмөрч усанд унан амиа алджээ.
Ослын дуудлага мэдээллийн дугаа аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж Улиастай сумаас Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн “Хөөрөг” гэдэг газрын чиглэлд иргэн Ш-ийн “Фургон” загварын автомашинаар зорчиж явсан иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явганаар явж байгаад "Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай газраас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгчээ.
Голын мөс цөмөрч усанд унан амиа алджээ |
|