Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал өчигдөр /2022.04.20/ болж ерөнхийлөгчөөрөө "Энержи ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг сонгосон байна.
Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хуралд 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг сонгожээ. Тэрээр зургаан жилийн хугацаанд сагсан бөмбөгийн холбоог удирдана. Г.Батцэнгэл нь Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Ташрамд дурдахад, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дэнчин 80 сая төгрөг бол дэд ерөнхийлөгчийнх 20 сая төгрөг байжээ.
Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэлийг сонгожээ |
|