ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг НЭГ САР цагдан хорино

2022-04-21,   463

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хуралдаан болсон. Улмаар шүүхээс түүнийг нэг сарын хугацаанд таслан сэргийлэх шийдвэр гарсан байна.
 
Прокурорын байгууллагаас Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих санал хүргүүлээд байсан юм. 

ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг НЭГ САР цагдан хорино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ