Д.Ганболд гэр бүлээ цуцлуулсан талаараа тайлбар өглөө

2022-04-21,   4573

“Алтан Дорнодын Монгол”-ын эзэн Т.Ганболдын гэр бүлээ цуцлуулсантай холбоотой мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад байна. 
 
Тэгвэл тэрбээр энэ талаараа Зариг.мн сайтад тайлбар өглөө. 
 
Тэрбээр  "Би одоогоор 3 хүүхэдтэйгээ амьдарч байна. Бага маань нялх учраас хуучин хадам дээр салсан эхнэр маань байлгаж байгаа. Эхнэрээ зовоож байсан гэж бодохгүй байна. Сайхан амьдралаар амьдруулж байсан гэж л бодож явсан. Эхнэр маань найз залуутай болсон тэрийг нь би мэдсэн. Удчихсан байсан юм билээ. Тухайн үедээ дуугүй орхисон. Манай эхнэр бол хувь хүнийхээ хувьд мөнгө төгрөг эд хөрөнгө ярьдаг хүн огт биш. Шуналгүй хүн. Гэтэл гэнэт л их олон жил зовж зүдэрч, өлсөж, цангаж байсан гэж ярих болсон. Эхнэр бол надаас дүү гэтэл өөрөөсөө дүү Бат-Эрдэнийн Танан гэдэг залуутай болсон. Би эхнэрээ гуйсан, гэтэл үнэхээр байж чадахгүй байна, тэр залуудаа дассан гээд л явсан. Би хөөж туусан юм бол байхгүй. Хамгийн сонирхолтой нь шүүхээр өмч хөрөнгийн маргаан гарч ирж байна. Гэтэл өмгөөлөгч нь Сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж нарын өмгөөлөгч Р.Мэргэн гэдэг залуу гарч ирж байна. Монголд хэдэн мянган өмгөөлөгч байхад яагаад Р.Мэргэн гэж. Би "Сахал" Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж гэх хүмүүстэй олон жил тэмцэж байгаа. Бүх зүйл МАНАН, мафи руу хөтөлж байна. Танан гээд тэр залуу нь хүртэл тэр дүрийнх нэг тоглогч нь" гэлээ.

Д.Ганболд гэр бүлээ цуцлуулсан талаараа тайлбар өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-21 23:10:52
    Оюж: Тэнэ хүүхэн бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-21 23:10:15
    Оюунаа: Ямар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-21 14:58:26
    Зочин: Хэрвээ УИХ гишүүн байсан бол хаяж чадахгүй л байсан байхдаа. Ай лайфаа гэж
Шинэ мэдээ