БЗД-ийн дөрөвдүгээр хорооны засаг дарга Б.Бадамгарав хэвлэлд өгсөн ярилцлагаасаа болоод албан үүргээсээ чөлөөлөгджээ. Тэрбээр энэ тухай eguur.mn сайтад өгсөн тодруулгадаа:
-“Улстөрч.мн сайтын сайтын сэтгүүлч манай ажил дээр ирэхэд нь “Би анх удаа ярилцлага өгч байна. Маргааш цэгцтэй мэдээлэл өгье” гэхэд”Бензин тос гээд хэцүү байна. Ярилцлагаа одоо өгчих” гэсэн. Тэгэхээр нь “Маргааш ирэхэд чинь эгч нь бензин тосных нь мөнгийг өгчихье” гэсэн. Гэтэл үүнийг “100 мянган төгрөг өгөх гэлээ” гэж мэдээлсэнд нь гомдолтой байна. Камераа унтраасан гэж надад хэлсэн. Би хууль бус зүйл хийчихээд тэрийгээ нуух гэж 100 мянган төгрөг өгье гэж хэлээгүй. Гэтэл ингээд л буруутан болж нийгэмд ад шоо үзэгдэж байна. Өчигдөр дүүргээс дуудаж би ажлаа өгсөн. Энэ миний амьдрал байсан байхгүй юу. Хоёр нялх хүүхэдтэй хүн шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд эгч нь ямар нэг муу юм хийгээгүй. Муу юм хийгээгүй хэрнээ нийгэмд ад шүү үзэгдэх нь надад хэцүү байна” гэжээ.
Б.Бадамгарав: Миний ажил миний амьдрал байсан, одоо орвонгоороо эргэчихлээ |
|