Хөвсгөл аймгийн Рашаант сум дахь гэрээсээ гараад сураггүй болсон хүүг Архангай аймгийн малчин айлаас эсэн мэнд олжээ

2022-04-22,   2669

Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвөөс бага насны хүүхэд өчигдөр өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн оройн 20:08 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар суманд үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан 12 нас Э хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Рашаант сумын төв болон Их-Ац багийн “Амга”, “Айраг”, Энхтал багийн “Дөрөлж” гэдэг газруудаар зохион байгуулж, 04.22-ны өдрийн 00:30 цагт Рашаант сумаас зүүн урд зүгт 31 км-т Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн “Шанд” гэдэг газар нутагладаг тус сумын харьяат малчин Б-ынд эсэн мэнд байхад нь олжээ.
Хөвсгөл аймгийн Рашаант сум дахь гэрээсээ гараад сураггүй болсон хүүг Архангай аймгийн малчин айлаас эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ