“Хар сарнай ” хамтлагийн дуучин С.Амармандах өөрийг нь дээрэмдсэн хэмээн иргэн Э.Энхзориг өнөөдөр/2022.04.22/ мэдээлэл хийсэн билээ.
Уг асуудлаар С.Амармандах өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Би 32 жил урлагт хүчин зүтгэхдээ нэг ч хүнийг дээрэмдэж, дарамталж, эд хөрөнгийн хүчээр авч үзээгүй. Эх орноо хайрлаж, хамгаалж, дээдэлж, дуулж явдаг хүний хувьд бардам хэлэхэд би энэ асуудалд ямар ч холбоогүй. Та нар “Gem palace” эздээс нь асуух хэрэгтэй. Эдийн засаг хямралтай, хүмүүсийн амьдрал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ би тэгж хүнд гай болж, хүний эд хөрөнгийг дээрэмдэж явдаг хүн биш.
Тэр lounge-г Америк иргэншилтэй Солонгос улсын иргэнд мөнгийг нь өгөөд худалдаж авсан. Наад Э.Энхзориг чинь ямар ч хамаа байхгүй. Яагаад тийм мэдэгдэл хийгээд байгаа юм. Хэний захиалгаар хийгээд байгаа юм бэ?” гэв.
С.Амармандах: Би хүн дээрэмдэх хүн биш, Э.Энхзориг хэний захиалгаар ийм зүйл хийгээд байгаа юм |
|