Худалдаа хөгжлийн банк “Кью Эс Си” ХХК хамтран Хөгжлийн банкны зээлийг төлөх хүсэлт гаргасан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар бас нэгэн анхаарал татсан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр "ХХБ нь “Цемент Шохой” төрд шилжих өдөр хууль бус гүйлгээ хийж, манай компанийн дансыг АТГ, Татвараас блоколчихсон байхад дур мэдэн 2.3 тэрбум төгрөгийг татсан. Мөн өмнөх өдөр нь 2.0 тэрбум төгрөг, нийт 4.3 тэрбум төгрөгийг татсан. Бид өнөөдөр АТГ-д шалгуулах өргөдөл өгсөн. Сая ямартай ч 2.3 тэрбум төгрөг нь дансанд буцаж орж ирлээ. Тоглоомтой байгаам шүү" гэжээ.
Л.Наранбаатар: ХХБ-аас хулгайд алдсан мөнгөө олж авлаа |
|