Хөгжлийн банкинд 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал хуримтлагдаж, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч эхэлсэн.
Ийнхүү чанаргүй өр зээлийн асуудал хөндөгдөхөд маш олон нийтийн өндөр албан тушаалтнууд зээл авч хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан гэх асуудал урган гараад байна. Өнөөдрийн байдлаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барихаар болсон гэх мэдээлэл гараад байна. Эдгээр нэрс дотор Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэх санал орж ирнэ гэх мэдээлэл байна.
Тэгвэл Фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялагчид” группийн админ Ө.Батбаярыг эгүүлэн татах болсон гэх мэдээлэл гараад байна. Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээлийн асуудал Ө.Батбаярт бас хамаатай болж таарчээ. Ө.Батбаярын хувьд “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх мэдээлэл байна. Одоогоор тэрбээр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан ч уг хэрэгт холбогдуулан шалгах шаардлага үүсээд байгаа аж. Гэвч түүнтэй хамт зээл авсан, олгосон УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах асуудал яригдаж эхэлсэн тул Ө.Батбаярыг ч мөн шалгах шаардлага үүсээд буй юм.
Ө.Батбаярын хувьд өнгөрсөн оны сүүлээр АНУ-д суух элчин сайдаар томилогдсон юм.
АТГ-аас Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргад байгаа юм.
Элчин сайд Ө.Батбаярыг эргүүлэн татах уу? |
|