УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь хахууль авсан нь тогтоогдсон тул бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д санал хүргүүлжээ

2022-04-26,   971

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн тухай мэдээллийг өчигдөр хүргэсэн. Тэгвэл эдгээр дөрвөн гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хахууль авсан нь нотлогдсон тухай мэдээллийг UBN.mn сайт мэдээлжээ. Тус сайтад мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь жолоочоороо дамжуулан Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон гэжээ. Иймээс Ё.Баатарбилэг гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь хахууль авсан нь тогтоогдсон тул бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д санал хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ