МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараад дарамтлуулж, бизнесээ алдсан талаараа мэдэгдэл хийсэн.
Тэгвэл “Хар сарнай ” хамтлагийн дуучин С.Амармандахаас энэ асуудалтай холбоотойгоор тайлбар авлаа.
Тэрбээр "Ах нь өөрөө ч гайхаад байна. Гэнэт л сошиалаар хүн дээрэмдсэн гээд гараад эхэллээ. Э.Энхзоригтой мэнд устай л явдаг. “GEM place”-д Чарлес гэдэг хүний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Тэгээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод “Gem place”-д өргөдөл өгсөн. Үүнийх нь дагуу үйл ажиллагааг нь цуцлаад, надад санал тавьсан. Тэр саналыг нь би хүлээж аваад, шоу тоглолт үзүүлбэртэй газар нээсэн. Тэгэхээр Э.Энхзориг энэ тэрийн газрыг хаасны дараа газраа нээсэн. Сандал, ширээг нь бид худалдан авах гэрээ байгуулаад авсан. Байхгүй хойгуур аваад явчихсан байсан. Тэгэхээр нь бид очиж авсан.
Би Э.Энхзоригийг залилаагүй, эд зүйлийг нь хулгайлаагүй. Муудалцаагүй. Над руу нэг ч удаа залгаагүй. Тэгсэн атлаа ийм юм ярьж яваад нь гайхаж байна" гэлээ.
С.Амармандах: Би Э.Энхзоригийг залилаагүй, эд зүйлийг нь хулгайлаагүй |
|