Ц.Алдармаа: Надаас өөр муулах хүн Монголд байхгүй юу!

2022-04-26,   1500

Жүжигчин Ц.Алдармаатай холбогдож, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
 
-Таны талаар таагүй мэдээлэл цацагдах боллоо. Та тэдгээр мэдээллийг олж хараа юу?
 
-Уншаагүй. Орчлон ертөнц дээр муу л юм байвал Ц.Алдармаа гэдгээ болих хэрэгтэй. Би хэрүүл хийгээд явдаг хүн биш. Дуугүй байх тусам ингэлээ, тэглээ гээд зохиогоод байх юм. Тэр болгонд нь би хариулт өгөөд байх боломжгүй, ажил ихтэй байна.
 
-Т.Ганболдтой таныг уулздаг байсан гэж түүний эхнэр бичсэн байна?
 
-Ийм шар мэдээнд монголчууд одоо болтол итгэдэг юм уу. Би тийм юм олж уншдаггүй. Би мөрөөрөө ажлаа хийгээд, амьдраад явж байгаа хүн шүү дээ. Муу л юм бол хар овоохой гэдэг шиг Алдармаагаас өөр муулах хүн Монголд байхгүй юу. Өөр зөндөө сэдэв байна. Би ийм юманд ач холбогдол өгч, шар мэдээ уншаад суух завгүй. Намайг янз бүрээр бичдэг. Тэр бүрийг би тоодоггүй. Дуугүй байх тусам сүүлдээ айл гэрийн хэрүүл дунд ч орчихсон явж байдаг. Алдармаа гэдэг нэр яачихсан юм бэ. Өөрийгөө гайхаад байж байна.
 
 
 
Эх сурвалж : Zindaa.mn

Ц.Алдармаа: Надаас өөр муулах хүн Монголд байхгүй юу!
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ