Иргэн Э-г дээрэлхэж, биеийг нь үнэлүүлдэг байсан уу?

2021-03-24,   1697

Өнгөрсөн амралтын өдөр нийгмийн сүлжээнд нэгэн бүсгүйг дээрэлхэж, хүч  хэрэглэж  буй бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цахим орчинд түгсэн эмэгтэйчүүд нэгнээ дээрэлхэж байгаа гэх хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс олж шалгаж эхэлсэн. Уг бичлэгт иргэн Э-г дээрэлхэж байгааг тогтоосон" гэжээ.
 
Дээрх хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн бөичлэг хийсэн  М, Н, О, М нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлжээ.  
 
Шалгалтын явцад тухайн эмэгтэйчүүд нийлж 17 настай Э-гийн биеийг үнэлүүлж байсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Иргэн Э-г дээрэлхэж, биеийг нь үнэлүүлдэг байсан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-25 22:38:17
    Бүгдийг.шалга.: Б
Шинэ мэдээ