Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ээлжит лайваараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоог "Би чиний хүн чанараас ой гутсан. Би өгсөн юмныхаа араас харамсаж байгаагүй. Өгвөл өгсөн шиг өгдөг эр хүн. Бөх хүнээс гармааргүй занг гаргасан. Харцага цолоо батлаарай. Түүний дараа чамайг хүндэлнэ" гэж шүүмжилсэн. Тэгвэл шүүмжлэлийн хариу болгож, Улсын харцага Н.Золбоо автомашиныг нь буцаан өгсөн билээ. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ Н.Золбоо харцагын буцааж өгсөн машиныг зарж, мөнгийг нь хорт хавдраар шаналж буй, хандив тусламж гуйж буй хүмүүст хувааж өгөх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Тэрбээр 45-46 хүнд хэрэгцээт мөнгөнөөс нь шалтгаалж 1-10 сая төгрөгийн хандив өргөсөн юм.
Д.Мөнх-Эрдэнэ Н.Золбоо харцагын буцааж өгсөн машиныг зарж, ХАВДАРТАЙ хүмүүст хандивлажээ |
|