Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 13 дугаар байр 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 19:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.
19 настай залуу согтуурсан үедээ өндрөөс унаж, амиа хорлохыг завджээ |
|