Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Тэмээний бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т 4 сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчимд 14-16 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин М-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 4 сарын 27-ны өдрийн 12:35 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус сумын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ахлуулсан ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин М-ын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.
ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРЧ, АЙЛЫН ГЭР НУРЖЭЭ |
|