Реппер “Orice” буюу М.Алтан-Оргилын шүүх хурал өнөөдөр болно

2022-04-29,   861

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
 
Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байдаг.
 
Талийгаачийн ар гэрийнхэн УПЕГ-т удаа дараа шаардлага хүргүүлж, уг хэргийг шалгуулах болжээ. Шүүх хурал өнөөдөр /2022.04.29/-нд  Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болох аж.

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргилын шүүх хурал өнөөдөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ