Өмнөговиос алга болсон хоёр охиныг Улаанбаатар хотоос олдсон байна

2022-04-29,   1905

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2022.04.28) 11:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “15 настай хоёр охин алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллажээ. Ингээд өнөөдөр 10:40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай У, М нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, тогтоосон байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эрх нь зөрчигдсөн эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өмнөговиос алга болсон хоёр охиныг Улаанбаатар хотоос олдсон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ