ХӨТӨЛ дээрх луйвар ТӨМӨРЛӨГ дээр давтагдаж байна

2022-04-29,   286

Өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансыг битүүмжилсэн билээ. Харин МУ-ын засгийн газраас тус компанийн конценсийн гэрээг цуцалж удирдах эрхийг төрд шилжүүлэн авсаны дараа үе шаттайгаар ажиллаж компанийн дансны битүүмжийг гаргаж ажилчдын цалинг тавихаар болжээ.
 
Гэтэл худалдаа хөгжлийн банкны зүгээс Төмөрлөгийн үйлдвэр нь манай банкнаас шугамын зээл авсан. Тийм болохоор ажилчдын цалинд олгох мөнгийг зээлийн хүүнд татна гэжээ. Ингэхдээ зээлийн хүү гэж 8.9 тэрбум төгрөг авна гэсэн байна.
Өөрөөр хэлбэл ажилчдын цалин болох төгрөгийн дансны 4.7 тэрбум төгрөг, долларын дансны 133.000$-ийг бүгдийг ХХБ данснаас нь шууд хурааж авна гэсэн үг.
Өмнө нь QSC компани тус үйлдвэрийг удирдаж байхад хэвийн харилцаатай байсан мөртлөө төрд шилжүүлж авсаны дараа ийм маргаан эхлүүлж байгаа аж.
Саяхан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгож төрд шилжүүлж авахад яг үүнтэй адил процесс болсон юм. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарч ажилласны эцэст тухайн мөнгийг буцааж авч үйлдвэрийн ажилчдын цалинг тавьж байлаа. 
Дашрамд дурдахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон төрлийн шугаман зээл авсан бөгөөд нэг нь мөнөөх QSC компанийн байрлаж байсан Блю Скай центрийн 8 давхарын үнэ болох 11 тэрбум төгрөг багтжээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үйлдвэрийн ажилчдын цалинг яаралтай олгуулах тал дээр ажлын хэсэг томилжээ.

ХӨТӨЛ дээрх луйвар ТӨМӨРЛӨГ дээр давтагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ