НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгох эцсийн шийдвэр гарлаа

2022-04-29,   1021

Энэ дөрөвдүгээр сарын эхээр Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргасан.
 
Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг ирэх тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах бөгөөд хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө гэжээ. Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.
 
 

НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгох эцсийн шийдвэр гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ