УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Өнгөрсөн 30 жилийнхээ алдааг давтах юм байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлд парламент Хөгжлийн банкны хулгайтай холбоотой улстөрчдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ? Монголчууд өнгөрсөн 2,3 сарын хугацаанд хулгайч нартай тэмцсэн ч парламент хамгаалж үзлээ. Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувьд оролцох боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Хоёр жилийн хугацаанд өөрчлөлт гарсангүй. Иймээс залуучуудыгаа уриалаад энэ сарын 5-ны өдөр 12 цагт "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" тайван жагсаал зохион байгуулахаар боллоо" гэлээ.
Энэ сарын 5-нд "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" жагсаал хийнэ |
|