Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн өнгөрсөн сарын 09-ний өдрөөс сураггүй болсон.
Тэд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын албанд мэдээлсэн байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Харлагын голын-Адаг” гэдэг газар 4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 16 км “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл завиар, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоожээ.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
Сураггүй болсон зургаан настай хүү, хоёр том хүнийг 24 хоног эрэн хайж байна |
|