Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны энэ өдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 29 дэх жилдээ тэмдэглэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчиддээ, хэвлэл мэдээллийн байгууллагын албан хаагчиддаа баярын мэнд хүргэе.
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна |
|