Мэргэжилтнээ хүчирхийлсэн Б.Уламбаяр даргад ХОЁР жилийн хорих ял оноов

2022-05-04,   684

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ.
 
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн үнэлгээ, эрдэм шинжилгээний төвийн орлогч даргаар ажиллаж байсан Б.Уламбаяр нь тухайн төвийнхөө мэргэжилтэнг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон байна. Уг хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд хоёр жилийн хорих ял оноожээ. 
 
Ташрамд өгүүлэхэд, Б.Уламбаяр нь дээрх хэрэгт холбогдсоныхоо дараа ажлын байраа өөрчилж, Стандарт, хэмжил зүйн газарт ажилд ороод байсан аж. 
 

Мэргэжилтнээ хүчирхийлсэн Б.Уламбаяр даргад ХОЁР жилийн хорих ял оноов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ