“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган"-ыг угтан БХБЯ-наас хүүхдийн эрхийг хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд БХБЯ-ны эцэг эхийн зөвлөлөөс 2022.05.04-ний өдөр салбарын хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг, цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гарц шийдлээ тодорхойлох, салбарын хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулах зорилтын дор сургалт зохион байгууллаа. Сургалтад Барилга, хот байгуулалтын яам, тус яамны харьяа байгууллагууд, салбарын төрийн бус байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүд хамрагдаж, “Барилгын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Гэр бүл болон хүүхдэд ээлтэй бодлого”, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022.03.10-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хот суурин газрын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглүүлж, төлөвлөлтийг сайжруулж, хүүхдийн хөгжлийн орчин, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” ажлууд тусгагдсан. Энэхүү тусгагдсан ажлуудын хүрээнд БХБЯ “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ээ батлаж, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.
“БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО”-ЫН АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
|