Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай” Хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 16:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан очиход иргэн Ш-ын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын 5 дугаар багийн харьяат иргэн 57 настай эрэгтэй агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан байсныг гаргаж, цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
| 57 настай эрэгтэй дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас баржээ |
|