Сибирьт гарсан ойн түймрийн улмаас Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсанаас гурван хүний цогцос олджээ

2022-05-08,   228

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймэр улам эрчээ авлаа гэж анхааруулж эхэллээ.
 
Хүчтэй салхи түймрийг улам эрчимжүүлж, хэд хэдэн тосгон шатсан тул Красноярск мужийн захиргаа онц байдал зарлажээ. Тухайлбал мужийн төв Красноярск хотоос 200 км зайтай оршдог Талашанка тосгон шатахад гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байсныг Интерфакс агентлаг орон нутгийн онцгой байдлын албанаас өчигдөр тодруулжээ.
 
Красноярск хотоос баруун зүгт 300 км зайтай оршдог Никольск тосгонд хоёр хүн амиа алдсан байна.
 
Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсанаас гурван хүний цогцос олджээ.
 
Омск мужид бас хоёр хүн түймэрт шатаж нас барсан байна.
 
Секундэд 40 метрийн хурдтай салхи ойн түймрийг улам эрчимжүүлж, унтраахад хэцүү болгож байгааг Красноярск мужийн захирагч Александр Усс мэдээлжээ. Тус мужид 90 машинтай 300 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа гэнэ.
 
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймэр гарсны улмаас 10 хүний амь үрэгдсэн нь батлагдаад байна.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera

Сибирьт гарсан ойн түймрийн улмаас Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсанаас гурван хүний цогцос олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ