Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Гэвч Гандантэгчинлэн хийдээс "2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно" гэж мэдээлсэн.
Тиймээс энэ сард бус ирэх зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээр амрах юм.
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр ирэх сарын 14-нд тохионо |
|