Дундговь аймгийн Мандалговь сумын иргэн 52 настай Д энэ сарын 05-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 05.09-ний өдрийн 15:37 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг энэ сарын 09-ний өдрийн 18:58 цагт тухайн иргэнийг Улаанбаатарт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгчээ.
Автомашинтай онхолдож хүнд бэртсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирчээ |
|