Барилгын гол нэр төрлийн материалын үнэ 46,9 хувиар өсчээ

2022-05-10,   197

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн барилгын материалын үнэ нэмэгдсээр байна. 
 
Албаны хүний өгсөн мэдээллээр барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнийн харьцуулалтыг 2021 оны гуравдугаар сарын байдлыг 2022 оны гуравдугаар сарын байдалтай харьцуулахад, барилгын арматур нэг тонн нь 2.094.000 төгрөгөөс 3.150.000 төгрөг болж, 50.9 хувиар нэмэгдсэн байна. 
 
 Мөн вакум цонх 210.870 төгрөгөөс 400.000 төгрөг болж 89.7 хувиар, бетон, бетон бүтээгдэхүүний гол нэр төрлийн 14 бүтээгдэхүүний дундаж өсөлт өнгөрсөн оныхоос 46.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ үнийн өсөлт нь орон сууцны үнэд нөлөөлж, орон сууцны мкв-ын үнэ өсөж байгаа юм. 

Барилгын гол нэр төрлийн материалын үнэ 46,9 хувиар өсчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ