Баянзүрх дүүрэгт байр хамгийн үнэтэй байна

2022-05-10,   295

2022 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зарагдаж байгаа орон сууцны үнийн судалгааг албаныхан гаргасан байна. Судалгаагаар мкв шинэ байрны борлуулалтын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.650.000 төгрөг байна. 
 
Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Энканто”, “Хүннү 2222” хороолол болон шинэ гүүр орчмын шинэ орон сууцны үнээс шалтгаалж ийм үнэтэй байгаа. Харин Хан-Уул дүүрэгт борлуулж байгаа нийт орон сууцны борлуулалтын дундаж үнэ нь 3.300.000 төгрөг орчим байна. Хэдийгээр Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байгаа боловч Нисэх, Био орчмын алслагдсан хороодын орон сууцны үнэтэй харьцуулж гаргахад Баянзүрх дүүргийн дунджаас бага гарчээ.
 
Харин зургаан дүүргийн хэмжээнд дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.650.000 төгрөг байгаа аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 40-өөд хувиар өссөн гэсэн үг юм. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төслийн байршил дахь гэр хорооллын иргэдийн дунджаар 700 мкв газрыг газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй нь тохиролцсоны үндсэн дээр 100-120 мкв орон сууцаар сольж байгаа аж. 

Баянзүрх дүүрэгт байр хамгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ