Төр 81 настай Д.Дэмбэрэлийг яагаад тэтгэвэрт нь гаргадаггүй вэ?

2022-05-10,   352

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга удирдлагууд оролцож байна. 
 
Хуралд оролцож байгаа албаны хүмүүсийн нэг нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл оролцож байна. Түүний хувьд одоогоор ЭМД-ын үндэсний зөвлөлийн даргаар ажилладаг юм. 
 
Дамдины Дэмбэрэл 1941 онд төрсөн, төрийн хамгийн ахмад албан хаагчдийн тоонд орж байна.
 
 1992 онд Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдсоноос эхлэн завсаргүй УИХ-д 6 удаа сонгогдож, Байнгын хорооны дарга, сайд, УИХ-ын даргаар сонгогдон ажилласан, улс төрийн үр шимийг хангалттай хүртсэн улс төрч гэдэгтэй маргахгүй хүн гарахгүй биз. Гэтэл тэр өнөөдөр ч гэсэн төрд даргын алба хашсаар байна. 

Төр 81 настай Д.Дэмбэрэлийг яагаад тэтгэвэрт нь гаргадаггүй вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ