Тэрбумтан Элон Маск "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компанийг Монголд байгуулсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж байна.
Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад компанийн хувьцаа эзэмшигчээр "Starlink Holdings Netherlands B.V." байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байна.
Тэрбумтан Элон Маскын SpaceX компани нам өндрийн тойрог замд 12,000 ширхэг хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээ байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ сүлжээ нь 100 Mbps хурдтай үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ нь хамгийн хурдтай онлайн тоглоомыг тоглох, хэд хэдэн HD киног зэрэг үзэхэд хангалттай өндөр хурд юм.
Тэрбумтан Элон Маск Монголд компаниа байгуулсан уу? |
|