Нийгмийн сүлжээнд шүүгч нар жил бүр 500 сая төгрөгөөр амь насаа даатгуулдаг гэх мэдээлэл тархаж, шүүмжлэл дагуулж эхэллээ.
Тэгвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд "Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна" гэж заажээ. Нэг үгээр Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг байна.
Энэ дагуу нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг аж. Өнөөдрийн байдлаар 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг төсвийн 446 сая төгрөгөөр даатгуулжээ. Тодруулбал, нэг шүүгчийг жилд төсвийн 816 мянган төгрөгөөр даатгалд хамруулдаг байна.
546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг төсвийн 446 сая төгрөгөөр даатгуулжээ |
|