Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлөх байсан ч Цар тахлын эсрэг хуулийн төслийг дахин зургаан сар сунгасантай холбогдуулан энэхүү хөнгөлөлтийг сунгасан.
Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийн дагуу гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцан төлж байгаа юм.
Харин энэ шийдвэр энэ сард дуусгавар болж байгаа учраас ирэх сараас айл өрхүүд цахилгааны төлбөрөө төлж эхлэх юм.
Ирэх сараас айл өрхүүд ЦАХИЛГААНЫ төлбөрөө өөрсдөө төлнө |
|