Хөвсгөлөөс Булган аймгийн чиглэлд явж байсан "Лексус-570” загварын суудлын автомашин онхолдож, нэг хүн нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгджээ

2022-05-11,   385

Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багт нутаг дэсвсгэрт "Автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг өчигдөр 08:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн 32 настай У автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг 02 минут ажиллаж цогцсыг гарган Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн байна. Харин жолооч 24 настай Б-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Хөвсгөлөөс Булган аймгийн чиглэлд явж байсан "Лексус-570” загварын суудлын автомашин онхолдож, нэг хүн нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ