Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг

2022-05-11,   413

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын Хөвсгөл аймагт онгоцоор очиж 1км замын нээлтэд оролцож буй үйл явц олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Үүнд эгдүүцсэн Х.Нямбаатар сайд "Чиний эзэн Элбэгдорж шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаацаагүй. Нөмрөг, Минжин хангайд онгоцоор нисэж пулемётаар амьтан хадаагүй, ажлаа хийж яваад ирсэн" гэж нэгэн жиргээнд хариу өгөв. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээн хариу өгчээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээн хариу өгчээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ