Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бүтцэд Шагналын тасаг багтдаг. Тэгвэл энэ тасгаас нийслэлийн хороо дүүргүүдэд хүргүүлсэн албан бичиг шүүмжлэл дагуулж байна.
Уламжлал ёсоор жил бүр алдарт эхчүүдэд нэг, хоёрдугаар одонг "Хүүхдийн баяр"-аар Төрийн ордонд гардуулдаг. Энэ жилийн хувьд энэхүү одонг энэ сарын 25-аас эхлэн олгохоор Шагналын тасгаас шийдвэрлэсэн гэдгээ дээр албан бичгээр дуулгажээ. Ингэхдээ нийслэлийн хороод дахь олны танил эхчүүдийн нэрсийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Шагналын тасагт ирүүлэхийг анхааруулсан нь шүүмжлэл дагуулж байна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн Тамгын газар алдарт ээжүүдийг олны танил ба олны танил бус гэж ангилан одон гардуулах нь ээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар алдарт ээжүүдийг олны танил ба олны танил бус гэж ангилан одон гардуулах уу
Ерөнхийлөгчийн Тамгын газар алдарт ээжүүдийг олны танил ба олны танил бус гэж ангилан одон гардуулах уу |
|