А.Ариунзаяа: Нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү

2022-05-13,   313

 “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ. 
 
Тэгвэл энэ жил дээрх өдөр хоёр удаа тохиож байгаа юм. Тодруулбал, зурхайн тооллоор энэ жил илүү сартай зун тохиож байгаа аж. 
 
Тэгвэл Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа "05 дугаар сарын 16 ажлын өдөр. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд 9 баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг. Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиож, нэг сандаргасан. Мэдээж 3 хоног л амарсан. Одоо харин хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Заа ингээд Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь 06-р сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас бид ч энэ нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү"  хэмээн бичжээ.
 

А.Ариунзаяа: Нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ