Казахстаны нийслэл Нур-Султан хотод энэ сарын 11-нд найман давхрын тагтнаас дүүжлэгдсэн байсан охиныг доод айлынх нь залуу аварсан билээ. Тагтнаас дүүжлэгдсэн гурван настай охиныг аварсан 36 настай Сабит Шонтакбаевт гурван өрөө байр бэлэглэжээ. Tengrinews.kz сайтын мэдээлснээр охиныг аврахад бас нэг залуу оролцсон бөгөөд түүнд бас байр бэлэглэжээ.
Сабит Шонтакбаев “Миний бүх зүйл сайхан байгаа. Надад гурван өрөө байр бэлэглэсэн барилгын компанийн оффисоос гарч ирлээ. Охиныг аврахад тусалсан найзад маань хоёр өрөө байр өгөхөөр болсон байна. Одоо бичиг баримтаа бүрдүүлж байгаа” хэмээн ярьсан байна.
Залуус руу танихгүй хүмүүс ч залгаж баяр хүргэж байгаа гэнэ. Сабит Шонтакбаев “Танихгүй хүмүүс бүх л мужаас залгаж байна. Тусалж, дэмжсэн казахстанчууддаа баярлалаа. Бие биедээ сайхан зүйл хийх нь маш зөв юм” гэжээ.
Найман давхраас унах гэж байсан охины ээж Сабит руу залгаж, талархлаа илэрхийлсэн байна. Охины эцэг, эх Сабит Шонтакбаевтай биечлэн уулзаагүй байгаа гэнэ.
Эх сурвалж:Zindaa.mn
Өндрөөс унах гэж байсан найман настай охиныг аварсан залууд гурван өрөө байр өгчээ |
|