БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нийгмийн сүлжээндээ хүүхдийн цүнх хүнд байгаа учраас сурах бичгийг улирал улирлаар нь хэвлэх асуудлыг хөндөн бичжээ. Тэрбээр "Хүүхэд цүнхэндээ олон сурах бичиг авч явдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагаар харагдсан. Боловсролын хүрээлэн, Боловсролын ерөнхий газарт сурагчийн хөгжлийн асуудлыг онцгойлон авч үздэг чиг үүрэг бий болж байгаа. Цаашид хичээлийн 2 жилтэй учраас сурах бичгийг заавал бүтнээр нь хэвлэх үү, эсвэл тухайн хичээлийн жилээр нь 2 хуваагаад хэвлэх юм бол хүүхдэд цөөн сурах бичигтэй, хөнгөн цүнхтэй явах ийм боломж байна. Хоёрдугаарт багшийн ёс зүйн асуудал үнэхээр хүнд байдаг. Үүнийг ганцхан БШУЯ-ны асуудал гэхээс илүү нийгмээрээ шүгэл үлээх шаардлага үүссэн. Бидэнд мэдэгдэж байгаа сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаас илүү нүднээс далд, мэдэгдэхгүй зөрчигдөж байгаа олон асуудал байна. Тийм учраас 2022 оны Боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан. Энэ хүрээнд өмнө нь ажилладаггүй байсан "Багшийн ёс зүйн зөвлөл"-ийг сургууль бүрт байгуулж байгаа. Өнгөрсөн жилээс 150 орчим сургууль дээр сэтгэлзүйч ажиллаж эхэлсэн. Цаашид бүх ЕБС дээр сэтгэл зүйч ажиллуулах хэрэгцээ шаардлага үүссэн. Мэдээж сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн, үе тэнгийнхэний дунд дээрэлхэлт, гадуурхалтын асуудал үнэхээр сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрсэн. дээр нь цахим халдлага, цахимаар хүүхдийн эрх зөрчигддөг, доромжлуулдаг, хүүхэд хохирдог нөхцөл байдал ихэссэн учраас нийгмээрээ шүгэл үлээж, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлага маш их байна. " гэжээ.
Л.Энх-Амгалан: Сурагчдын цүнх хүнд байгаа учраас сурах бичгийг улирал улирлаар нь хэвлэх боломж бий |
|