Төв цэнгэлдэх, Зайсан орчмын айл өрхүүдийн халаалтыг зогсоож, халуун усыг хязгаарлажээ

2022-05-16,   232

Айл өрх, ААН, байгууллагын халаалтыг өчигдрөөс зогсоож, ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг хуваарийн дагуу эхэлжээ. Нийт 9 багц засврын ажил төлөвлөсөнөөс эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоны хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарласан байна.
 
 Тус хэсгийн халуун усыг 2022.05.16-26 хүртэл 10 хоногоор хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийж, 05 дугаар сарын 26-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангах аж.
 
  Дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны 7004-7005 тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлана уу! 
 
 Мөн халуун ус хязгаарлах байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
 

Төв цэнгэлдэх, Зайсан орчмын айл өрхүүдийн халаалтыг зогсоож, халуун усыг хязгаарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ