Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд 05.15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон.
Улмаар сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ГУРВАН НАСТАЙ С хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь хойд зүгт 7 км-ын зайнаас аас эсэн мэнд олсон байна. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг 15:20 цагт тус сумын Жаргалант багийн “Ганц мод” гэдэг газраас буцаажээ.
Гурван настай хүүг ЭСЭН МЭНД олжээ |
|