Өмгөөлөгч Г.Батбаяр МУИС-тай заргалдаж байна

2022-05-17,   598

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан 22 настай Б.Ариунзаяа "Tom&Toms" кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан дуулиан бичлэг гуравдугаар сард цацагдсан билээ.
 
Өмгөөлөгч Г.Батбаярын охин тэрбээр эл үйлдлээсээ болж сургуулиасаа хөөгдсөн. МУИС-ийн Хууль зүйн дөрөвдүгээр түвшинд суралцдаг түүнийг сургуулиас нь хасах шийдвэрийг Ёс зүйн хороо нь гаргаж байв. Улмаар түүнийг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүхээс хилээр гаргахыг хориглосон байдаг.
 
Тэгвэл аав нь түүнийг сургуулиас хассан шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, хуулийн байгууллагад өгч, заргалдаж байгаа ажээ.
 
 
Эх сурвалж : Эгүүр

Өмгөөлөгч Г.Батбаяр МУИС-тай заргалдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ