С.Одонтуяа: Эзгүй хээр үйлдэгдсэн хэрэг илрээд, тусгай хамгаалалттай төрийн ордонд гарсан хэрэг илрэхгүй олон жил боллоо

2022-05-17,   601

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг хэрэг шийдэгдээгүй. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдөр Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан өдөр. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх боловч дорвитой урагшилсан зүйлгүй. Ямарч арга хэмжээ авахгүй байсаар...Эзгүй хээр үйлдэгдсэн хэрэг илрээд, тусгай хамгаалалттай төрийн ордонд гарсан хэрэг илрэхгүй олон жил боллоо.
 
Хэрэг хуучрахгүй, бид мартахгүй Г.Батхүү агсан амиа алдаад 3 жил өнгөрчээ" хэмээн бичсэн байна. 
 

С.Одонтуяа: Эзгүй хээр үйлдэгдсэн хэрэг илрээд, тусгай хамгаалалттай төрийн ордонд гарсан хэрэг илрэхгүй олон жил боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ