Үл таних гурван этгээд иргэн Д.Монголхүүгийн гэрт нэвтэрч, биед нь халджээ

2022-05-17,   330

Өнгөрсөн шөнө 3 цагийн үед иргэн Д.Монголхүүгийн гэрт гурван этгээд дайрч оржээ. Улмаар биед нь халдсан байна. Энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Д.Монголхүү: - Урд шөнө гэр лүү нүүрээ битүү халхалсан 3 залуу халдаж орж, ирж зодчихоод зугтчихлаа. Ийм дээрээ тулж байгаа бол одоо амиа хамгаалж буу, хутга халааслаж явж байхаа хэлчихье. Тэр 3 одоо миний ФБ, твиттерыг сахиад сууж бгаа блгүй гэжээ. Болсон явдлын талаар өөрөөс нь тодруулахад "Өнгөрсөн шөнө 3 цагийн үед үл таних хүмүүс гэрийн хаалга нүдсэн. Тасралтгүй цохиод байхаар нь очиж, хэн бэ гэж асуусан чинь "Монголоо ахаа юмаа мартчихаж" гэхээр хаалгаа онгойлгосон. Гэвч гэнэт л үл таних гурван этгээд орж ирээд цохисон. Хоёр гурван удаа өшиглөчихөөд зугтчихсан. Би энэ талаар одоо Баянгол дүүргийн Цагдаад мэдэгдэх гэж байна" гэв.
Үл таних гурван этгээд иргэн Д.Монголхүүгийн гэрт нэвтэрч, биед нь халджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ