Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолооч автомашинтайгаа экскаватор мөргөж, амиа алджээ

2022-05-18,   135

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын шинэ эцэс автомашин хашаа мөргөж, автомашины бүхээгт жолооч нь хавчуулагдсан тухай дуудлага өнөөдөр өглөө/2022.05.18/ 07:34 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
 
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 07:47 цагт очиход иргэн С/25 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хонда Фит” загварын суудлын автомашинаар зам дагуу зогсож байсан Экскаваторын шанага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж, Тээврийн Цагдаагийн албанд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ мэдээллээ. 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолооч автомашинтайгаа экскаватор мөргөж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0