Сэлбэгт ашигладаг улсын дугааргүй "Тоёота" маркийн дөрвөн автомашин шатжээ

2022-05-20,   268

Баянзүрх дүүргийн хоёр дугаар хороонд байрлах "Гэгээ" сургуулийн арын хашаанд "Тоёота" маркийн дөрвөн автомашин шатжээ. 
 
Тодруулбал, Өнөөдөр /2022.05.20/ өглөөний 06:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт "Автомашин шатаж байна" гэх дуудлага ирсэн байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10-р ангийн баг дуудлагын дагуу очиход задаргааны сэлбэгт ашигладаг улсын дугааргүй гурван ширхэг “Тоёота Королла”, нэг ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсан аж.
 
 
Гал түймэр унтраах баг галыг  шуурхай унтраасан байна. 
 
 
 

Сэлбэгт ашигладаг улсын дугааргүй "Тоёота" маркийн дөрвөн автомашин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ