БШУЯ: Сурагч биеийн тамирын хичээлд орохоор явж байх үедээ гэмтсэн, нас бараагүй эмчилгээ хийлгэж байгаа

2022-05-23,   301

Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас хоёр сурагч ухаан алдаж улмаар нэг сурагч амиа алджээ гэх мэдээлэл цацагдсан.
 
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тайлбар мэдээлэл хийлээ. 
 
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нийслэлийн нэг сургууль дээр зургадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орохоор явж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа. 
 
Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа.
 
Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Нас барсан хүүхдийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргана. Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсноос болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь зүгээс өгсөн" гэв.

БШУЯ: Сурагч биеийн тамирын хичээлд орохоор явж байх үедээ гэмтсэн, нас бараагүй эмчилгээ хийлгэж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ