Чингэлэг тээврээр мөнгө угаасан Эрээн боомтынхонтой ЗТХЯ-ны газрын дарга холбоотой юу?

2022-05-30,   196

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хилийн тээвэрлэлтийн асуудал шүүмжлэл дагуулсаар байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн БНХАУ-ын Эрээн боомтоор Замын-Үүд рүү орж ирэх тээвэрлэлт удааширч, тэг зогсолтод ороод байгаа юм. 
 
Шалтгаан нь 20 шахам хоногийн өмнө  Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтай  гаруй хүнийг баривчилж Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлсөнтэй холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, баривчлагдаж чөлөөлөгдсөн албан тушаалтнууд чингэлэг тээвэр нэрийн дор авлигын томоохон сүлжээ үүсгэсэн байж болзошгүй байгаа юм. 
 
Тэгвэл өнөөдөр ISEE.mn  сайтад "Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Үндэсний тээврийн корпорацийн ТУЗ-ын гишүүн И.Шатархүү Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Наранпүрэв нарын хүмүүс нь БНХАУ-д өндөр аваад буй чингэлэг тээврийн хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй байгаа" гэх мэдээллийг хүргэсэн юм. 
 
Ямартай ч өнгөрсөн саруудад ачаа тээврийн үнэ эх захгүй нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн шалтгааны нэг нь Монголчуудтай тэр тусмаа томоохон албан тушаалтнууддаа холбогдож байна гэхээр харамсалтай үйл явц болж байна. Цар тахлын нөхцөл байдалд иргэд аж ахуйн нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, бүсээ чангалж буй. Гэтэл хэдхэн албан тушаалтнууд өөрсдийн хөрөнгө чинээг өсгөх явуургүй аргаар Монголын эдийн засагт ноцтой хохирол учруулсан уу гэх асуудал анхаарал татаж байна.

Чингэлэг тээврээр мөнгө угаасан Эрээн боомтынхонтой ЗТХЯ-ны газрын дарга холбоотой юу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ